Sunday, April 11, 2010

Entrepreneurship буюу Шинийг Санаачлаx нь

1977 онд АНУ-н Аpple компани анх удаа компютерийг лаборатораас гаргаж энгийн хүмүүсийн хэрэглээнд хүргэж чаджээ. Энэ анхны нийтийн хэрэгцээнд хүрч чадсан компютерийн нууц нь технелогийн давуу талдаа байсангүй. Харин ч түүнээс илүү хүч чадалтай электрон машинууд хаа сайгүй байсан бна. Apple II гэгдэх энэ машины гол давуу тал нь зөвхөн технологийн мэргэжилтэнгүүд биш энгийн хүмүүсийн наад захын хэрэглээг хамгийн хялбараар хангаж чадсанд байжээ. Энэ personal computer гэж нэрлэгдэх болсон багаж түүнээс хойш сургууль, эмнэлэг, албан байгууллага, айл гэр гээд бүх газруудад нэвтэрч олон арван сая хүний ажилийг хөнгөвчилж, хөдөлмөрийн чадавхийг нь нэмэгдүүлснийг бид мэднэ. Тэгвэл компютер, интернэттэй холбоотой IT (information technology) industry буюу компютер мэдээллийн зах зээл сүүлийн 40н жилийн дотор оргүйгээс эдийн засгийн хамгийн хүчтэй салбаруудын нэг болж хөгжжээ. Энэ бол технелогийн хувьсгал гэхэд болно. Өөрөөр хэлбэл технелогийн хувьсгал нь хамгийн нарийн технологийг нээснээсээ илүү тэр технелогийг хүмүүсийн хэрэгцээнд үр дүнтэй хүргэснээрээ онцлог гэхэд болно.

2007 оныг хүртэл Америкт сурч амьдардаг Япон, Европын оюутнууд Америкийн гар утасны технологи болон хэрэглээний хоцрогдолыг гайхан ярилцдаг байлаа. Гэвч тэр жил iPhone гээд зөвхөн нэг товчлууртай, тэр чигээрээ дэлгэц болчихсон гар утас гарсан нь 2-хон жилийн дотор Apple-г дэлхийн гар утасны зах зээлийн smart phone гэсэн ангилалын 15%-г эзлэхэд хүргэж улмаар Nokia, Samsung зэрэг гар утасны зах зээлийн хуучин эздийн байр суурийг доргиож эхлэх нь тэр.. Энэ утасны хамгийн онцлог нь технелогийн хамгийн шинэ шийдэл байсангүй. Touchscreen display буюу дэлгэцээрээ дамжуулан мэдээлэл оруулдаг технелоги аль дээр үед (tablet computers, palm with stylus) бий болчихсон байсан. Харин iPhone-ий онцлог нь энэ технологийг хүмүүсийн хэрэгцээнд хамгийн хялбараар, үр дүнтэйгээр хүргэж чадсанд оршино. Application буюу бие даасан програмистуудын бичсэн ойр орчинд байгаа ресторануудын жагсаалтыг гаргах, цаг агаарын мэдээг олж үзэх зэрэг зөвхөн нэг тодорхой зүйлд зориулсан бичил хэрэглээний програмуудыг iPhone анх удаа хэрэглээнд нэвтрүүлж чадсан бөгөөд саяхан Apple 1 тэрбум!!! дахь бичил програмаа заржээ. Зарагдсан бичил програмын орлогын 30%-г Аpple авдаг бөгөөд үлдсэнийг нь програмистууд өөрсдөө шингээдэг бна. Програмыг Apple өөрөө зохиодоггүй гэхэд муугүй орлого.

2010 он. Apple iPad гээд А4-н цаасны талаас арай том, тэр чигээрээ дэлгэц болчихсон мини компютер маягийн юм гарлаа. Зарим хүмүүс мэдээллийг хүлээн авах технологийн хувьсгал гарлаа гэж бна. Зарим нь зүгээр л том хэмжээтэй iPhone бна шт, юу нь шинэ байгаан гэцгээж бна. Xүмүүсийн хэрэглээнд хувьсгал гаргасан юм болгон цоо шинэ технологи байсан гэвэл худлаа. Тэгвэл чухам юуг хувьсгал гаргасан гэж хэлэх үү. Ямар нэг байдлаар олны хэрэгцээнд хүрч чадсан байх нь нэн түрүүнд чухал. Энэ нь хүмүүсийн хийдэг зүйлсийг ямар нэг байдлаар хөнгөвчилсөн байх ёстой. Мэдээжээр энэ нь урьд гарч ирсэн зүйлсээс онцлог, илүү үр дүнтэй байхгүй бол өргөн хэрэглээний бараа болгон хувьсгал болж болох нь. Тэгвэл хамгийн сүүлд бас хамгийн чухал нь энэ нь бизнес эдийн засгийн шинэ хөгжил, орчиныг бүрдүүлэхэд түлхэц болсон байх шаардлагатай. Цоо шинэ технелогоор шинэ маягийн тарианы үр гаргаад хувьсгал хийчлээ гэж болохгүй. Харин генийн технологийг ургамалд анх нэвтрүүлэн бүх л бүтэн био үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхэц болсон бол хувьсгал гэж болно. Анх удаа гар утасыг интернэттэй маш хялбараар холбон, бичил программын зах зээлийг бий болгож, зар сурталчилгааны цоо шинэ орчинг бүрдүүлэн түүгээрээ дамжуулан хүмүүсийн өдөр тутамын амьдралыг хөнгөвчилсөн iPhone хувьсгал хийсэн гэхэд болно. Харин iPad чадсан уу? Мэдээж энэ асуултанд хариулахад хэт эрт бгаа нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл iPad хэдийгээр долоо хоногт хагас сая орчим зарагдсан ч олны хэрэгцээнд хүрэх цаг арай болоогүй бна. Гэхдээ миний бодлоор iPad хувьсгалын бусад 3н чанарыг хангахад тун ойрхон байгаа гэж хэлэхэд болно. Нэг цэнэглэсэн тохиолдолд 10-с дээш цаг тасралтгүй ажиллаж чаддаг, лаптоп буюу зөөврийн компютерээс овор жингээр хамаагүй бага, мэдээллийг оруулах чадвараараа маш энгийн, хялбар болж чадсанаараа iPad мэдээллийн арвин уурхай болох интернэттэй холбогдоx зөөврийн хамгийн сайн шийдэл болж чаджээ. Зохиогчийн эрх, мэдээллийн үнэ цэнийг хялбараар зохицуулах орчинг бүрдүүлэн сонин, хэвлэл зэрэг мэдээллийн бизнесүүдийг хэрэглэгчидтэй шууд холбох гүүр болсноороо iPad мөн шинэ зах зээлийг хөгжүүлэх гарааг тавьж. Микрософт-н CEO Steve Ballmer саяхан iPad-н талаар ярилцлага өгөхдөө, "Би iPad-г хараад Микрософт үүнийг түрүүлээд хийчихгүй яавдаа гэх бодол ер төрөөгүй" гэжээ. Tүүнээс хойш Микрософт, HP 2-н нийлсэн Slate гэгдэг компютер гарах талаар мэдээ тархсан бөгөөд харамсалтай нь тэр нь iPad-н бараг ижил хуулбар байсан бна.

Үргэлжлэл бий.