Saturday, December 26, 2009

Алт Зэсний Үнэ Унах уу?

Дөнгөж нэг жилийн өмнө 1 тонн зэсийн үнэ $3300 орчим байсан бол одоо бараг $7000 болон өсчээ. Харин унц алтны үнэ энэ хугацаанд $850 орчмоос $1200 болсон бна. Монголын эдийн засгийн хөгжлийг тодорхойлох түүхий эдийн экспортын гол бүтээгдэхүүнүүд болох эдгээр металын үнийн өсөлт бодит эрэлтээр бий болсон тууштай хандлага уу эсвэл удахгүй унах зохиомол үзэгдэл үү гэдэг нь сонирхолтой. Өнгөрсэн 12 сард хямралаас үүдэн зэсийн үнэ хэт унасан байсан нь буцаад өсөх шалтгаан болсон хэдий ч хямралыг далласан жилүүдэд зэсийн үнэ нэлээд өндөрт хүрсэн байсан нь өнгөрсөн жилийн уналтанд нөлөөлсөн нь дамжиггүй. Ямар ч байсан ойрын ирээдүйд зэсийн үнэ хэр байхаас шалтгаалж монголын эдийн засаг хурдтай өсөх, төгрөгийн ханш буцаад чангарах эсэх нь шийдэгдэх байх.


Метал болон бусад түүхий эдийн үнийн огцом өсөлтүүдийн ард хэд хэдэн шалтгаан байгаа бөгөөд үүнд долларын ханшны уналт, дэлхийн улс төр эдийн засгийн хүчний тэнхлэгийг эргүүлэх болсон BRIC-н улсууд буюу Бразил, Орос, Энэтхэг, Хятадын эдийн засгийн тэлэлт, мөн харьцангуй ихсэх болсон түүхий эдээр барьцаалагдсан хөрөнгө оруулалтын хэрэгсэлүүдийг нэрлэж болно. Хэдийгээр долларын ханшны уналт түүхийн эдийн үнийг өсөхөд тодорхой нөлөө үзүүлсэн ч энэ нь харьцангуй бага хэмжээтэй бсан бна. Тухайлбал долларын ханш өнгөрсөн жилд евротой харьцуулахад 8% төдий л унасан байхад алт зэсний үнэ даруй 200%, 40%-р өсчээ. Тэгэхээр дээр дурдсан бусад шалтгаанууд металийн үнийн өсөлттэй илүү ач холбогдолтой байгаа нь ойлгомжтой.

BRIC-н улсуудаас дэлхийн тэр тусмаа монголын эдийн засагт хамгийн их ач холбогдолтой нь Хятад бөгөөд хямралаас болон уналтанд орсон барууны эрэлт хэрэгцээг өөрийн зах зээлдээ бий болгохоор 600 гаруй тэрбүм долларын дотоодын хөрөнгө оруулалтыг дэд бүтэцээр тэргүүлсэн олон салбарт хийн түүхий эдийн зах зээлийн үнийг тодорхойлж байгаа гэхэд болно. Хятадын өнгөрсөн 9 сарын худалдааны мэдээллээс харахад төмрийн хүдэр, зэс, никел зэрэг түүхий эдийн импорт хамгийн их өссөн бөгөөд зэсийн импорт өнгөрсөн оны мөн үеээс даруй 90% өсөн 2.6 сая тоннд хүрсэн бна.

Гэвч Хятадын эдийн засаг төрийн оролцоотойгоор явагдаж байгаа хөрөнгө оруулалтаар сэргэж байгаа бөгөөд зэсийн импортын хэт өсөлтөд суурь эрэлтийн бус харин үнийн огцом өсөлт болон мөнгөний сул бодлогоос үүдэн асар их хэмжээний зэс худалдан авах болсон хөрөнгө оруулагчдын нөлөө илүү байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл их хэмжээний мөнгө эсвэл зээлийн эх үүсвэртэй металийн чээнжүүд зэсийн импортыг хиймлээр дэвэргэж бна гэсэн үг. Саяхан Bloomberg-р Хятадын металийн импортын ихэнхийг эзэлдэг худалдааны татваргүй агуулахууд дахь зэсийн хэмжээ 350,000 тонн гарсан мөн 7-н сараас хойш тус улсын дотоодын зах зээл дэхь цэвэр зэсний үнэ Лондонгийн биржийн үнээс бага байгаа нь ирэх жил зэсийг эргээд экспортлох магадлалтай болгож бна гэж мэдээлжээ. Түүнчлэн JP Morgan Security-н Лондон дэхь захирал Martin Squires төрийн бус байгууллагуудын зэсийн нөөц 600-700 мянтан тонн хүрсэн байж болзошгүй бөгөөд энэ нь зэсийн эрэлт болон импортыг ирэх жилээс буулгах хандлагатай гэсэн бна.

Тэгвэл мөнгөний сул бодлогын уршигаар Хятадад бодит хөрөнгийн болон үнэт цаасны bubble буюу үнийн хий хөөрөгдөлт болж байгаа нь 90-д оны Японы банк санхүүгийн хямралыг давтахад хүргэж болзошгүй юм. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт огцом удааширч хувийн бизнесүүдийн зээлжих чадвар алга болж улмаар бодит хөрөнгө, үнэт цаас, түүхий эд зэргийн үнэ унаж Хятадын эдийн засаг нэг ёсны дефляцад орно гэсэн үг. Financial Times-т мэдээлснээр энэ жилийн эхний 9 сард Хятадын засгийн газар банкуудаар дамжуулан 1260 орчим тэрбүм долларын зээлийг олгосон бөгөөд энэ нь өнгөрсөн жилийнхээс даруй 149% өссөн байгаа нь эдийн засгийг хэт халааж Хятадын засгийн газрыг мөнгөний бодлогыг аажмаар чангатгаж эхлүүлэхэд хүргэж бна гэжээ.

Нөгөө талаас алтны үнэ сүүлийн 5 жил тасралтгүй маш ихээр өссөн нь төв банкуудын долларт итгэх итгэл багассан, бизнес болон хувь хүмүүс алтыг шууд худалдан авч хөрөнгө оруулах хэрэгсэл мэтээр ашиглах болсон, мөн дилерүүдийн алтны үнийн зөрүүнээс ашиг олох арилжаа хэт ихэссэн зэргээс болсон байх. Энэ талаар Ганзориг сонирхолтой нийтлэл бичсэнийг эндээс уншиж болно. Миний бодлоор одоог хүртэл доллар, евро, иен зэрэг тэргүүлэх валютуудын хүүгийн хэмжээ маш бага байгаа нь энэ байдлыг хэт дэвэргэхэд хүргэсэн бөгөөд ямар ч байсан 12 сараас хойш алтны үнэ унах хандлага ажиглагдсан нь түүний үнэ зах зээлийн бодит үнэнээс тун дээгүүр гарсан байсныг илтгэж бна.

Хэрэглэсэн материалууд:

Sunday, December 20, 2009

Books: "An Unquiet Mind: A Memoir of Moods and Madness" by Kay Redfield Jamison

Very dramatic and intriguing memoir of Kay Redfield Jamison presents the dark and yet mysterious workings of human mind as related to mood disorders. As a patient who’s suffering from manic depressive illness (a.k.a bipolar syndrome) and as a mood disorder expert in the leading academic institution her account is vivid and enlightening for all who is interested in the subject matter.

The book is chronologically written, morphing from a simple and wondering perspectives of a young girl in a happy military family into a complicated at times disastrous journey to manage one of the most severe mental illnesses and finally to a relative calmness found through acceptance of lithium treatment.

In the early stages of her illness Kay refuses to acknowledge her condition as medical disorder and without proper treatments submits to its perversities such as multiple days of work with no sleep and uncontrolled shopping spree. She describes these in her own words, “There is particular kind of pain, elation, loneliness, and terror involved in this kind of madness. When you’re high it’s tremendous. The ideas and feelings are fast and frequent like shooting stars, and you follow them until you find better and brighter ones. Shyness goes, the right words and gestures are suddenly there, the power to captivate others a felt certainty. There are interests found in uninteresting people. Sensuality is pervasive and the desire to seduce and be seduced irresistible. Feelings of ease, intensity, power, well-being, financial omnipotence, and euphoria pervade one’s marrow. But, somewhere, this changes. The fast ideas are too fast, and there are far too many; overwhelming confusion replaces clarity. Memory goes. Humor and absorption in friends’ faces are replaced by fear and concern. Everything previously moving with the grain is now against – you are irritable, angry, frightened, uncontrollable, and enmeshed totally in the blackest caves of the mind. You never knew those caves were there. It will never end, for madness carves its own reality.

Eventually Kay admits the heavy tolls of the illness having on her life and her relationships and she finally finds psychiatrist and prescribes to both the psychotherapy and the lithium. She writes, “At this point in my existence, I cannot imagine leading a normal life without both taking lithium and having had the benefits of psychotherapy. Lithium prevents my seductive but disastrous highs, diminishes my depressions, clears out the wool and webbing from my disordered thinking, slows me down, gentles me out, keeps me from ruining my career and relationships, keeps me out of a hospital, alive, and makes psychotherapy possible. But ineffably, psychotherapy heals. It makes some sense of the confusion, reins in the terrifying thoughts and feelings, returns some control and hope and possibility of learning from it all. Pills cannot, do not, ease one back into reality; they only bring one back headlong, careening, and faster than can be endured at times. Psychotherapy is a sanctuary; it is a battleground; it is a placeI have been psychotic, neurotic, elated, confused, and despairing beyond belief. But, always, it is where I have believed – or have learned to believe – that I might someday be able to contend with all of this. No pill can help me deal with the problem of not wanting to take pills; likewise, no amount of psychotherapy alone can prevent my manias and depressions. I need both. It is an odd thing, owing life to pills, one’s own quirks and tenacities, and this unique, strange, and ultimately profound relationship called psychotherapy.” In her psychiatrist’s vivid accounts of the effects of depression in her life it is noted: “Patient intermittently suicidal. Wishes to jump from the top of hospital stairwell”; “Patient continues to be a significant suicide risk. Hospitalization is totally unacceptable to her”; “Despairs for the future; fears recurrence and fears having to deal with the facts that she has felt what she has felt”; “Patient feels very embarrassed about feelings she has and takes attitude that regardless of the course of her depression is such an intolerable burden on others”; “Afraid to leave my office. Hasn’t slept in days. Desperate.”

About the influence of the illness and the eventual treatment on her relationships with the loved ones, she writes, “No amount of love can cure madness or unblacken one’s dark moods. Love can help, it can make the pain more tolerable, but, always, one is beholden to medication that may or may not work and may or may not be bearable. Madness on the other hand, most certainly can, and often does, kill love through its mistrustfulness, unrelenting pessimism, discontents, erratic behavior, and, especially, through its savage moods. The sadder, sleepier, slower, and less volatile depressions are more intuitively understood and more easily taken in stride. A quiet melancholy is neither threatening nor beyond ordinary comprehension; an angry, violent, vexatious despair is both.”

Books: "The Reluctant Fundamentalist" by Mohsin Hamid

In this one of the most critically acclaimed 9/11 novels the author describes the story of a young man who would be considered as the example of American dream in the making who nevertheless through several indirect and direct factors caused by uncontrollable events in and around his life abandons the successful yet unfulfilling life for a path that is seen by many as the way of extremism.

The story starts as Changes the main character of the novel who by this time has returned to his home country, Pakistan, met a stranger in an old district of city named Lahore. He correctly recognizes the stranger to by an American, not because of his complexion or his dress but because of his “bearing”. I think this “bearing” which defines an American and of which Changes speaks of refers to several qualities that shape “American” such as sense of entitlement, crude and slightly unrespectful manner, and lack of cultural senses et cetera.

Changez’ family is one of old aristocrats of the Punjab tradition yet is on the decline with depreciating wealth. One of the drives for Changes’ success is his hunger or desire to restore his family’s fortune and maintain their social status. He excelled in his studies in Pakistan and was admitted to the Princeton University on full scholarship.

On one occasion during a vacation in Greece with his graduating class from Princeton Changez jokes about his wish being the president of the nuclear armed Muslim state. Except for Erica, a rich socialite girl from NYC, no one thought the joke was funny, because of their predisposition about association between Muslims and the terrorists.

Although throughout the novel Changez shares his story, the stranger in turn does not talk about himself at all. Through Changez’ observations the reader learns about the American as reserved, mistrustful of his environment, arrogant and attentive listener.

Changez meets Jim, an executive at Underwood Samson, who comes to like him, because of his hunger and tenacity. Jim grew up in the 70s during which great American industrial decline have caused his dad to lose his job and through which Jim learns to identify opportunities and thrive during difficult periods. Jim has an exceptional ability to judge people and he sees in Changez what made him successful.

Upon arriving in NYC Changez immediately feels at home. Sprawling urban districts, Pakistani cab drivers and Punjabi eateries combined with the wide spectrum of ethnicities have made it easier for Changez to effortlessly blend in with the city. He finds himself to be a natural New Yorker although he never felt to be an American. In fact throughout the novel Changez finds himself to dislike America, dislike how she rose to the top within last two centuries while ancient civilizations were hopelessly left behind, dislike how her policies affect the very well being of his own family back in Pakistan, and how her people seamlessly live on without regard for the reverberations she imposes on people of far away.

When Changez sees the destruction of the World Trade Centers in NYC by terrorists he smiles unconsciously. He was remarkably pleased! He wasn’t gratified with the suffering of the innocents, nor was he compelled with terrorists’ schemes but he was pleased at the symbolism of it all - how someone brought down America to her knees. It was unexpected that Changez who was educated American and who was living an American dream was pleased at America’s downfall. It was the turning point of the novel where Changez began to doubt in the course of his life, and started realizing money and success alone did not make him fulfilled.

After 9/11 Changez takes a short trip home in Pakistan. He chooses not to shave his beard upon his return even though he was well aware of the implications that it would have at the immigration and later among his colleagues. His motivations for beard could have been a form of personal protest, or symbol of one’s identity, or a simple reminder of what he left behind in Pakistan.

Changez asserts to the American that according to post 9/11 political and military leaders ofAmerica, terrorists were simply politically motivated murderers of innocent people who wore no uniforms. It is evident that his assertion implies that the American leaders through their military campaigns wreaked havoc on civilians of other nationalities without being branded as terrorists.

During a project in Santiago, Chile, Juan-Bautista, head of the publishing company befriends Changez and tells him a story about janissaries, Christian soldiers of the Ottoman Empire, who fought ferociously alongside Ottoman soldiers to erase their own civilizations so they had nothing else to turn to. Changez feels that he’s being a modern day janissary by serving America when she invades a country with a kinship to his.

Relationship between Erica and Changez grows during his time in NYC and they come to be deeply attracted to each other. Erica is attracted to Changez, because of his extremely polite and respectful bearing. However, Erica, whose long time friend and boyfriend died of cancer, has never recovered from her loss and is somewhat detached from the reality. Such predisposition for emotional breakdown exasperated by the events of the 9/11 causes Erica to fall back into her loneliness where she finds time with her deceased boyfriend. Erica eventually convinces Changez that she is of someone and that it will be better for him to move on with life without her. Changez, who in his desperation attempted not once to change the fate of his love only to see the problem getting bad to worse, finally decides to leave her and everything that he had in America behind.

Saturday, December 19, 2009

Books: "Bad Money" by Kevin Phillips

The book's premise is that the 80s can be identified as the launching pad of a decisive financial sector takeover of the US economy, consummated by turbocharged, relentless expansion of financial debt and eventual extension of mortgage credit to subprime and unqualified buyers. Austrian school of economics taught that every boom comes from extraordinary credit expansion out of proportion to real economic growth. Forced economic deleveraging of a two decade buildup of debt and liquidity is imminent.

Political Factors

In 1960s Keynesian and progressive economics were losing credibility in the US, because of soaring government spending, inflation, and fiscal mismanagement of Vietnam War. Milton Friedman, a conservative economist whose work combined emphasis on nation’s money supply as the key to inflation with a staunch belief in the market as self-correcting mechanism, successfully sold his position within the Republican Party.

With the emergence of conservative leaning governments on both sides of the Atlantic – Margaret Thatcher in 1979 in UK and Ronald Reagan in 1980 in the US – unbridled free market ideas returned power to the finance and its allies. Contrary to the Keynesian demand-side economics Reaganites picked up 19th century Jean-Baptiste Say’s thesis that supply created its own demand by unleashing capital through tax cuts. Resulting economic growth that lasted till the mid 90s enabled the capital build-up of US military, and stock market gain that is coupled with venture capitalism and entrepreneurship. However, critics complained that tax reductions disproportionately benefited corporations, commercial real estate, stock owners, and so-called paper entrepreneurs – the designers and promoters of mergers, asset shuffling, corporate takeovers, or debt fueled corporate leveraged buyouts.

Economic Factors

As Milton Friedman’s doctrine received general acceptance in the field of economics, efficient market hypothesis (EMH) gains hold in the business schools, banks, and investment houses. With EMH high profitability finance ascended as a result of following preconditions:
1. Persistent economic deregulation
2. Debt dependent mergers, takeovers, and leveraged buy-outs
3. Economic utility of speculation
4. Usefulness and facilitation of markets provided by derivatives

Between 1987 and 2007 debt – in all flavors, from credit card and mortgage to staid
U.S. treasury and exotic Wall Street – roughly quadrupled from $11 trillion to $48 trillion. From 2001 through 2007 alone mortgage debt, financial debt, and the current account deficit all nearly rose 100%. Consequently with the increased liquidity provided by these massive debts, financial assets and homeowners’ real estate were over stimulated and similarly bond and equity markets were artificially elevated to new heights. By 2006, financial services represented 20-21% of GDP, whereas manufacturing just 12-13%.

The debt the US has been accumulating in the past few years has provided only 30-40% as much stimulus per dollar to the national economy as did the debt added 25-40 years ago, because money borrowed in the 70s or early 80s were spent on factories, jet aircrafts, teachers, or highways whereas money borrowed today were used by hedge funds to double the leverage of their various self-serving speculations.

In 2006 Bank for International Settlements in Basel declared that we have shifted from a cash-flow constrained to an asset backed economy and further issued a warning in 2007 pointing to quartet of troubling indicators: issuance of huge scale of complicated new credit instruments, reckless tolerance for risk, unprecedented household debt level, and major imbalances in the world currency system.

Consumer Price Index and Statistical Debasement:

Until 90s CPI measured the cost of a fixed basket of goods using prevailing market prices. This was changed in late 90s:

  1. Geometric weighting of now flexible basket of goods – items going up received less weight and items going down received more weight, both having reductive effect in the CPI
  2. Use of “hedonics” in order to moderate prices by reducing them for the increased satisfaction a consumer derives from some improvement
  3. Housing represents 40% of CPI but it is measured using “owners’ equivalent rent” which fails to take account for the increased expenditures of home owners such as insurance, property tax, etc.

If the old method was to be used to measure the CPI between 2005 and 2007, then the inflation would register between 5 to 7% instead of 2-4%. Statistically such difference would have dropped the US economy into recession or to its borderline.

Financial Factors

Banks and savings and loans associations gave way to mutual funds, nonbank lenders, hedge funds, federally related mortgage entities, issuers of ABS, security brokers and dealers and others. Unlike banks these latter day inventions of the financial heyday were minimally regulated by the government and yet as large as or even larger than the traditional banking institutions.

Securitization is what financial industry discovered in response to the question of whether or not if wealth can be created without manufacturing anything. Securitization as a business included two product categories – asset backed securities (ABS) and mortgage backed securities (MBS). Two products of the former that are often mentioned these days are collateralized debt obligation (CDO) and home equity loans (HELs). From $400 billion in 1995 securitization increased in size to $4 trillion by 2003. Lenders applauded the new method to sell the loans quickly, to spread the institutional risk, and to receive upfront payment so that they can issue even more loans. Wall Street jumped on the securitization issuance to make enormous profits both locally and internationally. By 2005 80% of the total securitization issuance was in US hands.

By 2006 total mortgage origination was about $2.5 trillion of which ¾ were securitized into MBSs. Home equity loan which represented about 35% of all ABS in 2002 ballooned to 65-70% by 2006. US banks held record amount of mortgage related assets in their books and any housing recession combined with massive mortgage defaults would completely cripple them. By 2007 foreigners held 28% of ABS and nearly 40% of MBS of US issuance.

With the burst of the bubble CDOs and mortgage backed securities were radioactive in spreading fear among the financial institutions with prime suspect being money market funds. By mid Aug of 2007 commercial paper markets were all but frozen. President of Bundesbank stated that the Aug crisis was just like the classical bank-runs except that it was taking place in non-bank financial system.

Peak Oil

Since the emergence of Modern Europe in the wake of the Renaissance and the rise of capitalism, idiosyncratic energy regimes have been important in making the three successive world economic power: wind and water to the 17th century Dutch, coal to late 18th century Britain, and oil to the US.

In 1974, three years after the dollar lost its small tie to gold Saudis agreed that the international sale of oil would take place in dollar and further to recycle the dollar through purchases of US treasury bonds and notes.

It was generally accepted by the end of 2006 that the American attempt to open up Iraqi oil fields to drive down oil price and break the power of OPEC and its state owned companies has practically failed. During the five years after the Iraqi invasion oil price increased from $25 barrel to $100 range. Dollars long standing role as oil currency declined with the Washington’s lost credibility. As of 2007 80% of the petroleum reserves were in the hands of state owned oil companies.

Goldman Sachs posits that since 2001 $3 trillion more has been transferred to OPEC producers than would have been if the oil stayed at $20 per barrel with main beneficiaries being Russia and larger Middle East. This comes on top of late 20th century wealth transfer occasioned by surge in manufacturing export, information technology outsourcing, and huge trade surpluses China, India and Southeast Asia. The principal loser was American dollar as foreigners who sent their money to US saw sharp decline in dollars’ purchasing power of oil, metals, and other commodities. It was calculated that dollars 10% drop against other currencies would translate into some 5% drop in purchasing power of OPEC’s Persian Gulf members.

Among the major threats to dollar as a result of oil problems were: first, diversification by foreign central banks their reserve currency out of dollar into stronger currencies; second, reversal of formerly dollar pegged currencies such as those of China and Gulf countries; third, potential reversal of dollar denominated oil sale; fourth, monetary mercantilism or the reserve of huge amount of dollar by foreign central banks; fifth, vulnerability of the institutional firepower of the sovereign wealth funds being put into commission.

As a result of dollar valuation of oil, major oil exporters faced several negative effects due to depreciating dollar: reduced actual income from the oil export, increased price for imported goods from Asia and Europe, and inflationary pressure for those who pegged their currency to the dollar. In fact strong dollar pegs of Gulf countries and crawling peg of China are self trapping, because they expose their respective economies to stimulative US economic policy instead of dealing with overheating economies and rising inflation.

Keywords

Derivative – Financial instrument that is derived from some other asset, index, event, value, or condition (known as the underlying)

Security – Fungible, negotiable instrument representing financial value
Debt security – banknotes, bonds
Equity security – common stocks, derivative contracts

ABS (asset-backed security) – A security whose value and income payments are derived from and collateralized by a specified pool of underlying assets.

CDO (collateralized debt obligation) – A type of structured ABS whose value and payments are derived from a portfolio of fixed income underlying assets. Usually assigned different risk classes, or tranches.

Monetary Mercantilism – The rise of sovereign wealth funds in China, Russia, Qatar, Abu Dhabi and ballooning currency reserves by their respective countries but also Japan, Taiwan, and Korea and their ability to defend their own currency or attack some other.

Energy Mercantilism – Practice of some nations – China, Russian, India, Angola, Sudan, and others – of bypassing the global marketplace and cutting oil and gas deals directly with other nations.

Financial Mercantilism – Government business collaboration calculated to suspend or stymie market forces: Washington and US financial sector seek to minimize certain unwanted marketplace forces by massive bailouts. It can also describe nation’s favoritism to its own exports through subsidies or easy financing.

Efficient Market Hypothesis – In rebuttal to Keynesian assumption that the markets were unstable, EMH held market to be inherently rational and efficient thus the fair market valuation of the shares over the long term.

Modern Portfolio Theory – It teaches that the risk is minimized by investment in whole varieties of stocks rather than in one by one basis.

Books: "The Alchemist" by Paul Coelho

The theme of the book is centered on personal legend which is the calling by the “writer” of the universe for everyone that upon following the true happiness of life can be experienced without regard for difficulties and temporary gratitude on the way. One hears this calling through his heart which knows the “language” of the universe and which is part of everything representing the oneness of everything. To ignore this calling is to deny yourself the very purpose of your existence on this earth which unfortunately is the fate of most people. However, to heed this calling makes everything in the universe to conspire together through signs and omens as to guide the person on his way toward accomplishing his personal legend.

Keywords:

The personal legend – the purpose and ultimate calling of everyone

Heart – Entity which connects us with the rest of the universe through which the writer of the universe communicates with an individual.

Alchemy (The Art of Transformation) – Paul Coelho tells that alchemy is a pursuit of spiritual quest in the physical world. Wikipedia defines alchemy as both philosophy and practice with the aim of achieving ultimate wisdom as well as immortality, involving the improvement of the alchemist as well as the making of several substances with unusual properties.

Love – The greatest and eternal alchemy of all

Beginner’s luck – Everyone experiences signs and omens as one chooses to follow his personal legend. It is as if the whole world conspires together to make his journey easy for him only if he chooses to follow his personal legend.

Soul of the Universe – The essence of the oneness of the universe revealed through the connection between everyone and everything including the nature and all natural phenomena.

Universal Language – Language that everyone and everything understands. One can communicate with the desert, with the flying falcons, with the sun, and with the strangers through this language. This is the language that is manifestation of the oneness of the universe.

Urim and Thummim – White and black stones signifying No and Yes respectively. They were given to the boy by the king of Salem to help him on his journey.

People:

The crystal merchant – A man who prefers to dream rather than to pursue his dream, because of the fear of failure or of disappointment.

Englishman – Passionate for knowledge of the alchemy he is ready to sacrifice anything to reach his goal, another character in the book who is following his personal legend. However, instead of listening to his heart and following the signs and omens, and connecting with the soul of the universe he chooses to do it alone. Result is very hard and painful journey that at the end results in success.

Fatima – A woman with whom Santiago met along the journey and falls in love instantly. She encourages Santiago to pursue his personal legend and promises to wait for him.

Tuesday, December 15, 2009

iPod Economy


Саяхан Америкийн Калифорнийн Их Сургуулийн эдийн засагчид даяарчлалынг эдийн засгийн нягтшил, улс хоорондын худалдааны тогтолцоог харуулсан нэг сонирхолтой судалгаа гаргасныг энд бичлээ. Үүнд өгүүлснээр хөгжингүй орны эдийн засаг худалдааны тэнцвэртэй эсвэл өндөр ашигтай байх албагүй бөгөөд Хятадад үйлдвэрлэв гэсэн шошгоны цаана чухам хэн юуг хожиж байгааг бидний танил болсон Apple компаний iPod-р жишээ болгосон бна.

Та өөрийнхөө iPod-ны ард байдаг Designed in California, Made in China гэсэн бичигийг анзаарсан уу? Тэгвэл Америкт зохион Хятадад угсарсан олон сая хүний хэрэглээ болоод байгаа энэ барааны аль хэсгийг ямар улсад үйлдвэрлэн нийт мөнгөн дүнгийн хэдийг нь хэн халаасладаг нь сонирхолтой. 2 жил гаруйн өмнө $299-р зарагддаг байсан iPod-ны нийт үнийн бараг 40% нь Америкт үлддэг бөгөөд ($80 нь Аppled-д, iPod-н зах зээлийн 50%-г эзэлдэг АНУ-д худалдааны ашигийн $75-н хагас) үүний араас Япон, Тайвань, Солонгос зэрэг iPod-ны санамжийн төхөөрөмжүүд (HDD), дэлгэц мэтийн электрон зүйлсийг зохион бүтээдэг улсууд ихэнх ашигийг олдог байхад материал, үйлдвэрлэлт, ажилийн хөлс зэрэгт ордог $85-н дөнгөж $4 буюу 5% нь Хятадын үйлдвэрлэгчидийн ашиг болдог бна.

АНУ-д орж ирэн зарагдаж байгаа iPod болгон АНУ-н Хятадтай хийх худалдааны алдагдлыг $150-р нэмдэг нь олон улсын худалдааны статистикийн оновчгүй бодолтыг тод харуулсан жишээ юм. Хэрвээ iPod-г АНУ-д үйлдвэрлэсэн тохиолдолд энэ $150-н худалдааны алдагдал байхгүй болох хэдий ч, үүний чухал эд ангиудыг зохион бүтээдэг бусад улсуудтай хийх худалдааны алдагдал өндөрсөх нь дамжиггүй бөгөөд мөн iPod-н зарагдах үнэ АНУ-н үйлдвэрлэгчдийн цалингийн хэмжээний дагуу нэлээд өсөх нь ойлгомжтой.

Төгсгөлд нь хэлэхэд шинийг санаачлан, дэлхийн шилдэг техник технологийг өдөр бүрийн хэрэглээнд амжилттай нэвтрүүлснээрээ АНУ-н компани болох Аpple түүний олон мянган өндөр боловсролтой инженер техникийн ажилчид болон хувьцаа эзэмшигчид нь iPod-ны хамгийн их үр ашигийг зүй ёсоор хүртдэг бна.

Хэрэглэсэн материал:
http://pcic.merage.uci.edu/papers/2008/WhoCapturesValue.pdf

Monday, December 14, 2009

Наран Улсын Ирээдүй

Эдийн засагчдын дунд Японы гайхамшиг хэмээн нэрлэгддэг 60-80д оны үсрэнгүй хөгжил, техник технологийн өндөр амжилт, дэлхийд нэр алдартай брэнд бүтээгдэхүүн болон компаниуд гээд Япон улсын талаар хүн болгон андахгүй. Байгалийн баялаг ховор, газар нутгийн хэмжээгээр хязгаарлагдмал хэдий ч ДНБ-н хэмжээгээр 2-т бичигддэг Японы хөгжил дэвшилийн хурдацыг олон хүмүүс гайхан бахддаг ч чухам энэ эдийн засгийн толгой эргэм хурд нь Японы эдийн засгийг 90-д оны үед гүнзгий хямралд оруулсан гэх нь бий. Ямар ч байсан Японы банк санхүүгийн хямрал түүний дараа үргэлжилсэн 10 гаруй жилийн эдийн засгийн хөгжлийн сааралт, одоо тулгарч байгаа макро бэрхшээлүүд гээд олон зүйл өнөөдөр энэ улсын ирээдүйг бүрхэг харагдуулж бна. Саяхан энд багшилдаг Япон профессор эдгээр олон эдийн засгийн бэрхшээлүүд Япон хүний өөдрөг сэтгэлгээ, ирээдүйд итгэх итгэлийг алга болгож, хувиа хичээсэн, бусдыг хүндэтгэж сураагүй бүхэл бүтэн шинэ үеийг бий болгосон гэж харамсан ярьж билээ. Тэгвэл энэ нийтлэлдээ Японы эдийн засгийн сааралтыг авчирсан 90д оны санхүүгийн их хямрал, одоо тулгараад байгаа ажиллах хүч, улсын өр, дийлдэхгүй болж байгаа нийгмийн хамгааллын систем зэрэг олон бэрхшээлүүдийн талаар бичлээ.

Юуны өмнө Японы алдагдсан 10 жил гэж нэрлэгддэг 90д оны эдийн засгийн саармагжилтыг авчирсан банк санхүүгийн хямралын талаар хэдэн үг хэлье. Өнөөдрийн хямралын мөн адил Японы эдийн засгийн уналт банк санхүүгийн салбарт эхэлсэн бөгөөд тогтвортой хөгжлийн үндэс нь мөнгөний эргэлт биш үр ашигтай бодит үйлчилгээ болон бүтээгдэхүүн гэдгийг мартан өр зээлний хэмжээгүй өсөлтийг хазаарлаж чадаагүй эрх баригчид болон богино хугацааны ашиг харсан банкныхны харалган бодлогоос үүсвэртэй гэхэд болно. 80-д оны сүүлээр 20 гаруй жил суга өсөн хэмжээгээрээ дэлхийд 2т бичигдэж удахгүй Америкийг ч тэргүүлэхээр харагдах болсон Японы эдийн засагт итгэх итгэл, инфляцын бага төвшин зэрэг нь рискийг доод хэмжээнд хүргэж улмаар банк санхүүгийн байгууллагуудын өр зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхэлжээ. Мөн энэ үед төрөөс санхүүгийн системийг чөлөөлөх бодлого явуулж эхэлсэн бөгөөд хувийн бизнес байгууллагуудыг бонд, үнэт цаас, болон бусад активаар хөрөнгө босгохыг зөвшөөрөн, олгогдох зээлийн бодит хэмжээг ч их өсгөж. Системийн чөлөөлөлтөөр банк санхүүгийн байгууллагуудын өрсөлдөөн нэмэгдэж риск ихтэй зээлийн эзлэх хувь, ялангуяа бодит хөрөнгийн, болон жижиг бизнесийн мөнгөний эргэлтэнд бус бодит болон бодит бус хөрөнгөд тулгуурласан зээл эрс нэмэгдсэн бна. Ийм байдлаар зохиомлоор хэт өссөн хөрөнгийн биржийн хувьцаанууд 90 оны дундуур уналтанд орон улмаар үнийн өсөлтийг тогтоохоор бодлогын хүүгээ өндөрсгөн, зээлийн хяналтыг чангалсан Японы төв банкны цагаа олоогүй үйлдлүүдээс болж 92 оноос эхлэн бодит хөрөнгийн үнэ огцом унаж хямралын эхийг тавьжээ. Өөрсдийн хувьцааны үнийн уналт мөн бодит хөрөнгө дээр тулгуурласан их хэмжээний чанаргүй зээл гэсэн давхар цохилтонд орсон банк санхүүгийн байгууллагууд 97 он гэхэд шил шилээ даран шууд бусаар төрийн мэдэлд орон улмаар Японы засгийн газрын явуулсан оновчгүй бодлогуудын улмаас бие даах чадваргүй нүсэр том зомби банкнууд болон хувирсан нь хямралыг сунжруулах гол шалтгаан болж. Энэ хямралаас хойш Японы эдийн засаг дорвитой сэхэж чадаагүй бөгөөд хөгжлийн хурдаар АНУ, Европын ард ДНБ-н дөнгөж 2% гаруй өсөлтөөр 2007 оны хямралыг хүргэжээ.

Эдгээрээс дүгнэхэд Японы эдийн засгийн ирээдүй нэлээд бүрхэг байгаа бөгөөд үүн дээр нэмээд эрчимтэй агшиж байгаа ажиллах хүч, асар олноороо нэмэгдэж байгаа өндөр настнуудын тэтгэвэр, эрүүл мэнд болон асрамжийн зардал нь ДНБ-нээсээ даруй 20% гаруй их хэмжээтэй болсон засгийн өрийг улам даймжруулах нь ойлгомжтой. Тухайлбал өнөөдөр Японд 65-с дээш настнууд 20-с доош настай залуучуудаас хол давсан бөгөөд ирэх 20 жилд нийт хүн ам дөнгөж хэдхэн саяар багасах бөгөөд харин ажиллах хүчний хэмжээ 11 сая буюу 14%-р хоргодох тооцоо гарчээ. Үүнтэй зэрэгцээд Японы бизнесийг дэмжих орчин, хууль дүрмүүд хөгжингүй орнууд дундаас хамгийн хүнд сурталтай, болхидоо ордог бөгөөд энэ нь шинийг санаачлах, гадны хөрөнгийг татаx зэрэг эдийн засгийн гол хөшүүргүүдийг хангалттай хазаарладаг бна.

Энэxүү эдийн засгийн таагүй нөхцөлүүдийн улмаас аль хэдийн бараг 0%-д хүрсэн бодлогын хүүгийн хэмжээг ахин буулгаж мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх боломжгүй болсон бөгөөд энэ нь эдийн засагчдын дунд Японы мөнгөний гүйлгээний хавх (Japanese liquidity trap) гээч сонин үзэгдэлийг бий болгоод байгаа юм. Зарим эдийн засагчдын үзэж байгаагаар Японы эдийн засгийг их хэмжээний инфляц л халааж амь оруулах бололцоотой гэх нь Япончуудад эдийн засгийн тогтвортой саармагжилтаас үүсэх ирээдүйн хүнд хямрал, эсвэл амьдралынхаа төвшингийн мэдэгдэхүйц бууралтаар олох эдийн засгийн өсөлт хоёрын аль нэгийг л сонгох сонголттой тулгарсан гэснээс ялгаагүй юм.

Хэрэглэсэн материалууд:

Wednesday, December 9, 2009

Их Хямралын Эхлэл: Хөрөнгө Оруулалтын Банкны Түүх

Орчин үеийн эдийн засагчдын бахархал болоод байсан сүүлийн 30 жил шахам тогвортой үргэлжилсэн дэлхийн худалдаа эдийн засгийн хөгжлийн моделийг нурааж, санхүү эдийн засгийн системийг тэр чигт нь сөнөөхийг шахсан хямрал өмнө нь гарч байгаагүй олон улсын хамтын ажиллагаа, толгой эргэм их хэмжээний хөрөнгө мөнгөний оролцоотойгоор арай гэж намдлаа. Гэвч хямралын үр дагавараар бий болсон эдийн засгийн уналт, өндөр ажилгүйдэл, цаашилбал ажиллахаа болиод байгаа хөгжлийн моделоос үүссэн системийн болон хүчний вакум одоо ид үргэлжилж бна. Мэдээж хямралын тоос нь бага ч болов дарагдаж улс төр эдийн засгийн эрх мэдэлтэнгүүдэд амьсгаа авах чөлөө дөнгөж гараад байгаа энэ үед л тэд юмны учрыг олж хужрыг нь тунгаан хямралын үр үндсийг нь судалж ахиад ийм байдлыг давтахгүйн тулд системийн өөрчлөлт хийж эхэллээ. АНУ-д банк санхүүгийн хуулийг өөрчилж, төрийн хяналтыг нэмж, чөлөөт зах зээлийн нэрэн доор эмнэг азарга шиг аашилж байсан банкнуудыг номхтгон засах бололтой. Xөрөнгө мөнгө, үйл ажиллагааны цар хүрээний хувьд "хэт" томроод хэрвээ алдагдалд орон дампуурвал санхүүгийн системийг тэр чигт нь аваад явах дээрээ тулсан эдгээр банкнууд, хүн болгоны чичлэлийн бай болон шуналт бирд, чөтгөрийн элч мэтээр дүрслэгдэх болсон тэдний удирдлагууд нэн түрүүн төрийн сургамжийг хүртэх нь. Тэгээд ч одоо хэмжээгүй томроод байгаа банкнуудыг задалж жижигрүүлэх, тэдний ажилчид болон удирдлагуудын цалин урамшуулалтыг төрөөс хянаж хязгаарлах, риск ихтэй ажиллагааг нь хориглох зэрэг олон асуудал Вашингтоны халуун тогоонд ид буцалж бна.

Тэгвэл хямралын суурийг тавьсан гэгдэх эдгээр банкнуудын үйл ажиллагаа, ялангуяа хөрөнгө оруулалтын банкнуудын сүүлийн 20-д жилийн хувьсал өөрчлөлт, тэдний ажилчидийн цалин урамшуулалт зэрэг нь хямралтай яг ямар холбоотойг энд тайлбарлахыг оролдлоо. Мэдээж их хямралд улс төр эдийн засгийн олон хүчин зүйлс нөлөөлсөн нь дамжиггүй бөгөөд энд зөвхөн хөрөнгө оруулалтын банкнуудын оролцоог товчилсныг сануулъя.

Хөрөнгө оруулалтын банк (ХОБ) нь анх хувийн болон улсын аж ахуйн нэгж байгууллагуудад үнэт цаас, бонд зэргийг гарган арилжаалах, даатгах мөн тэдгээр байгууллагууд хоорондын нэгдэлт болон уусалтыг зохицуулах зөвлөх зэрэг орчин үеийн санхүүгийн бодит шаардлагаар бий болсон юм. Товчхон хэлбэл ХОБ нь санхүүгийн зах зээлд худалдагч худалдан авагч хоёрыг холбосон гүүр болсон зуучлагч гэсэн үг. Харин зуучлалынхаа хөлсөнд тухайн үйлчилгээнээсээ шалтгаалан тухайлбал аж ахуйн нэгжүүдийн нэгдэлт уусалтанд орсон хөрөнгийн хэдхэн зууний хувь, эсвэл анх хувьцаа гарган хөрөнгө босгох бизнесийн тохиолдолд 7% хүртэлх хэмжээний шан харамж авдаг бна. Ямар ч чөлөөт зах зээлд явагдаж байгаа санхүүгийн үйл ажиллагаа нь өөрийн гэсэн рисктэй бөгөөд ХОБ-ны хувьд төрөл бүрийн үнэт цаасны арилжааны үеийн богино хугацааны эзэмшил нь ашиг алдагдал хоёрын үндэс нь болдог. Жишээлэхэд ямар нэг тэтгэвэрийн сан ч юм уу аль эсвэл хувийн байгууллага үнэт цааснаас хөрөнгө оруулалтаа татсан нөхцөлд эдгээрийг дараачийн худалдан авагчийг олтол түр зуур өөрийн дансанд хадгалан үүний зөрөөнөөс ашиг эсвэл алдагдал хүлээх бөгөөд эзэмшилийн хугацаа нь ихэнх тохиолдолд хэдхэн миллисекунд зарим ховор тохиолдолд цөөхөн хоног үргэлжилдэг бна. Харин энд сануулахад уул ёсондоо ХОБ нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зах зээлийг бий болгодог зууч байгууллага бөгөөд энэ нь үнийн хэлбэлзлийг урьдчилан тооцон ашиг олдог үнэт цаас арилжаалагч зах зээлийн оролцогчдоос ялгаатай юм.

Даяарчлалын санхүү эдийн засгийн өргөн цар хүрээ, үндэстэн дамнасан том бизнесүүдийн өсөлтөөр бий болсон эрэлт хэрэгцээний дагуу ХОБ-нуудын хэмжээ дамжаа үйлчилгээний зар хүрээ хурдан өссөн бөгөөд олон банкнууд ашиг хонжоо хайн санхүүгийн зах зээлтэй шууд харьцагчийн давуу талаа ашиглан зах зээлийг үүсгэгч гол дүрээсээ гадна үнэт цаасны арилжаалагчийн дүрд тоглож эхэлсэн бна. Үүний зэрэгцээ 1999 онд АНУ-д банкны хуулийг ахин сулруулж арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны хоорондын ялгааг алга болгосоноор Ситигруп, ЖэйПи Морган зэрэг арилжааны банкнууд өөрсдийн хөрөнгө мөнгө, зээлийн дэвтэрийг ашиглан санхүүгийн нарийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх эх тавигдаж. Жишээ нь Ситигруп банк хувь хүмүүсийн байр орон сууцанд олгосон олон сая зээлийг хольж хутгаад тэрнийгээ хэсэгчлэн хуваагаад үнэт цаас мэтийн бүтээгдэхүүн болгож дэлхийн өнцөг булан бүрт заран олсон мөнгөөрөө ахин зээл олгох болсон нь чанартай, чанаргүй хэдэн сая зээлтэй холбоотой рискийг санхүүгийн системд ханиадны вирус шиг тарааж орхижээ. Ийм байдлаар удалгүй үнэт цаасыг түр эзэмшин дамжуулдаг, худалдагч худалдан авагчийн зуучлагч байсан ХОБ-нууд үйлдвэрлэгч, худалдагч, худалдан авагчийн үүргийг зэрэг гүйцэтгэх болсон бна.

ХОБ-нууд нийт орлогынхоо бараг 50%-г ажилчиддаа цалин, урамшуулалт маягаар тараадаг уламжлалтай бөгөөд энэ нь үйлдвэрлэгч биш зуучлагч байгууллагын хувьд хамгийн идэвх, авьяастай, ямар ч хүн байтугай амьтныг үсэртэл нь панаалдаж өөртөө итгүүлэх чадвартай хүмүүсийг татаж тэднээр дамжуулан ашиг олдогтой холбоотой. Ямар нэг технологи, бодит бүтээгдэхүүнгүй, тэдэнтэй холбоотой зардалгүй ХОБ-ууд зөвхөн эдгээр хүмүүсийн авьяас билгээр оршиж тогтдог бөгөөд тэгээд ч тэдэндээ мөнгө төгрөг хайрладаггүй нь АНУ-н ГолдмэнСаксын ажилчидын 2009 оны $700,000-н дундаж цалин урамшуулалтаас илхэн харагдана. Харин дунджаас дээгүүр сая саяар хэмжигдэх орлоготой менежментийн зэрэглэлийн ажилчидийн ихэнх урамшуулалт нь банкныхаа хувьцаагаар тодорхой нөхцөлтэйгөөр төлөгддөг бөгөөд энэ нь тухайн банкны оршин тогтнох үндэсийг удирдлагын ажилчид байнга сахин хамгаалах үндэс болж өгдөг. Өөрөөр хэлбэл энэ нь аль нэг тэнэгийг банкны ирээдүйг үл харгалзан богино хугацаанд бөөн мөнгө хийгээд гараад явахыг боломжгүй болгосон нэг ёсны даатгал юм. Гэвч ямар ч банкир санхүүгийн зах зээлийн зуурдын жамыг яс махандаа шингэтэл ойлгодог бөгөөд ашиг хонжоо олдох нартай өдөр байнга сүүдэр дагуулдаг учраас боломжтой үедээ хамгийн их мөнгийг банкандаа авчрах нь тэдний нэг ёсны үүрэг. Харин арилжааны үед гарч болох ямар нэг хариуцлагагүй шийдэл, өчүүхэн алдаа төдий нь өөрийн болон бусдын бүтэн жилийн урамшуулалтыг тэр чигт нь байхгүй болгох, тэр битгий хэл банкаа алдагдалд оруулаx рисктэйг эдгээр банкирууд андахгүй бөгөөд ёстой л ямар ч хийгүй чоно шиг байж тэд өөрсдийн байр суурийг эзэлсэн нь ойлгомжтой.

Дээр дурьдсанаар даяарчлалын санхүү эдийн засгийн системийн өсөлт, үндэстэн дамнасан корпорацуудын үүсэл хөгжилтэй зэрэгцээд ХОБ-нууд ч томорч, банк санхүүгийн хууль суларснаар олон арилжааны банкнууд тэдний бизнестэй өрсөлдөх болсон бна. Өрсөлдөөнтэй зэрэгцээд ХОБ-нуудын дайны зэвсэг болсон санхүүгийн бүтээгдэхүүн болон хэрэгсэлүүд улам нарийсч аль банк хэр их хэмжээний рисктэй үйл ажиллагаанд хамгийн их мөнгө зориулсан тэр хэмжээгээрээ ашиг олох болж, төрийн мөнгөний сул бодлого болон эдийн засгийн тогтвортой өсөлтийн улмаас нэлээн удаан үргэлжилсэн нарлаг өдрүүдэд ёстой л маргаашаа мэдэхгүй наргицгааж. Дээр дурьдсан Ситигруп-р тэргүүлсэн олон банкнууд байр орон сууцны зээлээр дамжуулан үйлдвэрлэсэн активийнхаа ашигт амтшин АНУ-н 50 мужаар хэсч мөнгөтэй мөнгөгүй хүн болгонд байрны зээл олгож түүнийгээ санхүүгийн бүтээгдэхүүн болгож ахин цааш нь зарж бодит хөрөнгийн үнийн хөөрөгдөлтийг бий болгосон нь энэ гайтай үйлдлийг улам дэвэргэж орхих нь тэр. Мөн энэ үед ХОБ-нуудын нөгөө чоно мэт банкирууд арилжаа зуучлалынхаа рискийг шинээр бий болсон мэргэжилтэнгүүд болох акедимаас мөнгө үнэрлэж ирсэн физик, математикийн докторуудад даатгах болж өөрсдөө зөвхөн ашиг олоход бүх анхаарлаа хандуулж эхэлжээ. Их идсэний маргааш өнж гэдгийн үнэнийг батлах гэсэн мэт тун удалгүй байрны үнэ өсөхөө больж улмаар унан нөгөө учраа мэдэхгүй байртай болчихсон жирийн иргэд байрныхаа барьцаагаар мөнгө олж чадахаа байж өрөө ч цагт нь төлж чадахгүй болж эхэлсэн нь түгшүүрийн харангыг дэлдэж дэлхий даяар нөгөө банкнуудын сайн эрсийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан байгууллага хувь хүмүүсийн зүрхийг хэрдхийлгэж, чацагыг алдуулахаа дөхөв.

ХОБ-нуудын үйлдвэрлэж бий болгосон санхүүгийн бүтээгдэхүүнүүд нь хэдийгээр байшин барилга зэргийн бодитой зүйлст тулгуурласан ч яг үнэндээ хийсвэр бодит бус зүйл юм. Өөрөөр хэлбэл эдгээр цаас нь хүний итгэлийг хүлээсэн нөхцөлд л үнэд хүрдэг бөгөөд хэрвээ ямар нэг байдлаар үүнд итгэх итгэл бага зэрэг ч гэсэн унасан тохиолдолд үнэгүйдэх тохиолдол бий. Хэдийгээр 2008 оны байдлаар бараг 11000 тэрбүм долларын хэмжээтэй болсон АНУ-н нийт байр орон сууцны зээлийн хэмжээний (харьцуулахад АНУ-н 2008 оны ДНБ 14000 тэрбүм доллар) ихэнх хэсэг нь орлогын эх үүсвэртэй хүмүүст олгогдсон найдвартай зээл ч ХОБ-нууд эдгээрээр дамжуулан актив гаргахдаа рискийг тараах зорилготойгоор ихэнх нөхцөлд чанартай болон чанаргүй зээлүүдийг хольж орхисон нь эцэст нь бүх активнуудад итгэх итгэлийг алга болгосон хор болсон бна.

Санхүүгийн систем нь өөрөө банк, аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн хоорондын итгэлцэл дээр тогтож байдаг эмзэг эд бөгөөд энэ системийг зогсооход ердөө л хэдхэн сарын хугацаа хангалттай байж. 2008 оны эцэс гэхэд хэдэн арван жилийн турш бизнес хийж ирсэн АНУ-н цэвэр хөрөнгө оруулалтын банкнууд ГолдмэнСаксыг үл тооцвол бүгд газарт орон үлдсэн хэдэн арилжаа болон хөрөнгө оруулалтын банкнууд нь сэхээний тасагт төрийн сангийн мөнгөөр үхлээс босч иржээ. Мэдээж санхүүгийн систем зогсож мөнгөний урсгал хөлдсөн нөхцөлд эдийн засгийн бүх салбар дагаад хямардаг бөгөөд энэ удаад мөн ялгаагүй дэлхийг хамарсан эдийн засгийн их хямралыг дагуулсныг өнөөдөр бид өөрсдийн биеэр мэдэрч байгаа нь энэ бөлгөө.

Хэрэглэсэн мэдээллүүд:
http://www.ft.com/cms/s/0/daeb7618-a854-11de-9242-00144feabdc0.html
http://topics.nytimes.com/top/reference/timestopics/subjects/c/credit_crisis/index.html
http://topics.nytimes.com/topics/reference/timestopics/subjects/c/credit_crisis/financial_regulatory_reform/index.html
http://en.wikipedia.org/wiki/Financial_crisis_of_2007-2009
http://www.nytimes.com/2009/09/12/business/12change.html?_r=2
http://en.wikipedia.org/wiki/Investment_bank
http://epicureandealmaker.blogspot.com/2009/09/nature-red-in-tooth-and-claw-part-i.html
http://epicureandealmaker.blogspot.com/2009/09/nature-red-in-tooth-and-claw-part-ii.html
http://epicureandealmaker.blogspot.com/2009/09/nature-red-in-tooth-and-claw-part-iii.html
http://epicureandealmaker.blogspot.com/2009/09/nature-red-in-tooth-and-claw-part-iv.html

Tuesday, December 1, 2009

Ажилгүйдлийг Бууруулах нь

Эдийн засгийн уналтын үед хөдөлмөрийн хөлсний бодит хэмжээ тогтворгүй унаж ажилгүйдлийг бий болгодог бна. Харин чөлөөт зах зээлд нийлүүлэлтээсээ багасан уналтанд орсон хөдөлмөрийн эрэлт аажмаар хөдөлмөрийн хөлс ханатал буурсан эдийн засгийн өсөлт хурдацаа авсан үед буцаад сэргэдэг. Тэгвэл санхүү мөнгөний хямралаас үүдсэн эдийн засгийн уналт хэмжээгээрээ том, урт хугацаанд үргэлжилдэг бөгөөд одоогийн нөхцөлд эдийн засгийн бодит сэргэлт ялангуяа ажилгүйдлийн хэмжээ хэдэн жилдээ дорвитой сайжирахгүй төлөвтэй. АНУ-н төв банкны тооцоогоор ажилгүйдэл 2012 оныг хүртэл 8%-с илүү байх бөгөөд өндөр ажилгүйдэл удаан үргэлжилбэл ажилчидын өрсөлдөх чадвар буураx, ажлын хөлсний хэмжээ буцаж өсөхгүй тогтворжих зэрэг эдийн засгийн олон сөрөг үзэгдлүүд гарч болзошгүй нь. Тэгвэл ажилийн байрыг бий болгохын тулд явуулах эдийн засгийн макро бодлогын хоёр туулийг Нобелийн шагналтай хоёр эдийн засагчдын бодлоор дамжуулан энд тайлбарлалаа. Нэр хүндтэй энэ хоёр эдийн засагчдын санал нийлж байгаа ганц зүйл нь Обамагийн эдийн засгаа сэргээх гэж явуулж буй 780 тэрбумын төсөл ажилгүйдлийг бууруулж чадахаасаа өнгөрсөн гэх бөгөөд харин чухам яагаад тийм болсныг мөн цаашдаа ямар бодлого хэрэгцээтэй байгаа дээр тун эсрэг санаатай нь сонирхолтой.

1. Паул Кругмен (эрэлтээр дагнасан)
Кругмений үзэж байгаагаар төрөөс оруулсан мөнгөний хэмжээ хэт бага байсан бөгөөд одоо ахиад төрөөс том хэмжээний төслийг хэрэгжүүлэх улс төрийн боломжгүй болоод байгаа юм. Харин бага хэмжээний төсвийн зардлаар ажилгүйдлийг бууруулахад шууд чиглэгдсэн доорх бодологуудыг уриалсан бна:
- Төрөөс санхүүжүүлсэн улсын хэмжээний дунд болон түүнээс доогуур цалинжуулалттай барилгын, дэд бүтцийн, үйлдвэржилтийн зэрэг ажилийн байрыг бий болгох.
- Татварын огцом уналтаас санхүүгийн хямралд ороод байгаа муж улсуудын захиргаанд улсаас буцалтгүй тусламж олгож боловсролын, нийгмийн хамгаалалтын зэрэг ажилийн байрыг дэмжих.
- Мөн хувийн бизнесүүдийг ажилийн байр бий болгоход татварын хөнгөлөлтөөр урамшуулах.

2. Гари Бекер (нийлүүлэлтээр дагнасан)
Түүний үзэж байгаагаар улсаас хөдөлмөрийн эрэлтийг бий болгох гэсэн оролдлого нь үр дүн муутай бөгөөд ялангуяа ажилийн байрыг хамгаалах эсвэл шинээр бий болгох гэсэн татварын урамшуулалт мэтийн бодлого нь хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдлыг алдагдуулах муу талтай гэжээ. Харин төрийн оролцоог багасган хувийн бизнесийг урамшуулсан доорх зүйлүүдийг тэрбээр санал болгож бна.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бууруулж хөдөлмөрийн эрэлтийг нэмэгдүүлэх
- Хувийн болон бизнесүүдийн орлогын татварыг буулгаж хөрөнгө оруулалтыг сэргээх түүгээр дамжуулан ажилийн байр бий болгох

For reference please see the following article: